Зөвшөөрөлгүй барьсан байшинг албадан буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-18 22:04:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын наймдугаар багт байрлах “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын баруун талд зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгав.Учир нь тус газрыг 2018 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж.

Түүх соёл, аялал жуулчлалын ач холбогдол бүхий хотын бахархал болсон цогцолбор газарт барьгдсан уг байшинг буулгах албан мэдэгдлийг харъяа багийн захиргаанаас холбогдох эзэнд нь удаа дараа өгсөн ч өдийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албандан буулгажээ. Хогоор дүүрсэн балгасыг тойрон нохой шувуу цуглахаас гадна гэмт хэргийн орчин нөхцөл болсон тухай наймдугаар багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг мэдэгдсэн. Тус байшинг буулгахад Дархан-Ус суваг ХК-аас хүн хүч, машин техник гаргасан ажээ.

 

Холбоотой мэдээ