Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвеги улс тэргүүлж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-19 12:45:49

МОСКВА. /TASS/. “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн хувьд хамгийн их эрх чөлөөтэй орнуудын жагсаалтад Норвеги улс тэргүүлжээ. Тус улс нь энэхүү жагсаалтыг 3 жил дараалан тэргүүлж байгаа юм.


Норвегийн араас Финланд, Швед зэрэг улс жагсаж, эхний гуравт багтжээ. Харин Эритрей, БНАСАУ жагсаалтын 178, 179 дүгээрт тус бүр жагссан бол Туркменистан улс жагсаалтын 180 дугаарт бичигдэж, сүүл мушгисан байна.


Америк болон Европын орнуудын хувьд 2018 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл эрс мууджээ. Тухайлбал, АНУ энэ жил жагсаалтын 48 дүгээр байрт орсноор 3 байраар доошилсон байна. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгүүлчдийг үл тэвчих сөрөг хандлага нэмэгдсээр байгаатай холбон тайлбарлажээ. Үүний улмаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад учрах аюул нэмэгдсэн болохыг энэхүү жагсаалтыг гаргасан хүмүүс онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, Мэриленд муж улсын Аннаполис хотод болсон хэргийг иймэрхүү тохиолдлын хамгийн тод жишээнүүдийн нэг гэж үзэж байна. 38 настай Жеррод Уоррен Рамос гэгч этгээд “Capital Gazette сонины 5 ажилтныг буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны 6 дугаар сард гарч байсан юм. 


Нөхцөл байдал нь хамгийн тогтворгүй байгаа улс орнуудын нэг болох Венесуэл улс энэ жагсаалтын 148 дүгээрт тэмдэглэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 5 байраар доошилсон байна. Сэтгүүлчдэд бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарсан Бразил улс 105 дугаарт жагссан бол Орос улс энэхүү жагсаалтад 149 дүгээрт оржээ. Өмнөх оныхтой харьцуулахад Орос улс нэг байраар доошилсныг интернет орчинд тавих хяналтыг чангатгасантай холбон тайлбарласан байна. 

Холбоотой мэдээ