В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тус болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-19 16:10:12

БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хийхээр төлөвлөж буй уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг шийдвэрлэх, бүс нутагт энх тайвныг сахиулах үйл явцад тус болно гэж үзэж байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан илэрхийлжээ.


“Орос болон БНАСАУ нь БНХАУ-ын сайн хөршүүд бөгөөд хоёр улс хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг харж байгаадаа бид баяртай байна. Талууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутагт тогтвортой байдлыг бий болгох үйл явцад дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ