50 иргэнийг дөрвөн хоногийн хугацаатай түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-19 21:55:43

Увс /МОНЦАМЭ/. 2018-2019 оны өвлийн турш Улаангом хотын авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор цацсан 160 тн элс, хайрга, дайргыг цэвэрлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Энэ хүрээнд “Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төрийн үйлчилгээний газраас аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 50 иргэнийг дөрвөн хоногийн хугацаатай түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Эдгээр иргэд Улаангом сумын доторх 27 км авто замын хашлагад хуримтлагдсан шороо, хогийг цэвэрлэж зайлуулах аж. 

Холбоотой мэдээ