Хөвсгөлд ноолуурын үнэ тогтворгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ноолуурын үнэ өчигдрөөс эхлэн тогтворгүй байна.
Өчигдөр өглөө нэг килограмм нь 135000 төгрөг байсан ноолуурын
үнэ үдээс хойш буурч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ноолуурын ченжүүд
худалдан авалт хийхгүй байна. Мөрөн сумын түүхий эдийн захад өнөөдөр үнэ гараагүй
хэдээр худалдан авах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байна. Энэ нь ноолуур
элбэгшсэнтэй холбоотой бөгөөд цаашид үнийн хувьд буурах төлөвтэй байна гэдгийг ченжүүд хэлж байлаа.