Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-04-26 12:48:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг “Хот байгуулалтын хөгжлийг дэмжих төв” ХХК гүйцэтгэжээ.
Шинэ суурьшлын бүс нь аймгийн Нисэх онгоцны буудлын зурвасын баруун талд, Говь-Алтай аймгаас ирэх замын урд талд байрлана. Төлөвлөлтөөр 2300 өрхийн 8000 орчим хүн ам суурьших ба Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц, таун хаус, нийтийн орон сууцны барилга байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэн, спорт амралтын талбай, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, түүний шугам сүлжээг тавих зэргээр төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ онд шинэ суурьшлын бүсийн цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтцийн ажлууд эхлэх бөгөөд 640 хүүхдийн сургууль, эмнэлэг зэрэг барилга байгууламж барьсанаар цаашид бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэх аж.
Холбоотой мэдээ