Пүрэв гарагийн өглөө авто зам, гүүрийг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-23 10:09:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, энэ сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замыг түр хаахаар болжээ.


Энэ сарын 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр газар хөдлөх болзошгүй гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цуглуулах талаар дадлага хийх юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийг дадлага сургуульд оролцох боломж нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ