Өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуйг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-23 13:59:43

Архангай /МОНЦАМЭ/. "Ѳрх бүр үйлдвэрлэгч" аймгийн дэд хѳтѳлбѳрийн хүрээнд ѳвѳл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуйн нээлт өчигдөр боллоо.

Орон нутгийн ѳмчит тус аж ахуйд 20 иргэний ажлын байрыг шинээр бий болгож байгаа ба эдгээр иргэд 240м2 талбай бүхий зуны зургаан хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, салатны байцаа, гүзээлзгэнэ, сонгино, манжин, тѳмс, лууван гэх зэрэг хүнсний нарийн ногоог тариалах юм. Эдгээр иргэд олсон ашгаа ѳѳрсдѳѳ 100 хувь хүртэж, аймгийн төвийн иргэдийг органик бүтээгдэхүүнээр хангах юм.

Аймгийн Засаг даргын зүгээс хѳтѳлбѳрийн хүрээнд энэхүү газар, хүлэмжийг түрээсгүй эзэмшүүлж байгаа ба дээр нь амрах байр буюу нэг гэр, гар багаж, газар хагалах жижиг оврын техникийг шийдэж ѳгѳхѳѳр боллоо.

Өвлийн хүлэмжийн тендерийг удахгүй зарлана. Өвлийн хүлэмж ашиглалтад орвол дээрх 20 иргэн жилийн 4 улиралд хүнсний ногоо тариалж, өөрсдийгөө ажилтай орлоготой болгох боломж бүрдэж байгаа юм.

Архангай аймаг “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангийн 250.0 сая төгрөгийг төсөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ