Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ыг зорилоо

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-24 08:31:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 26-28-нд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.


Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар багтжээ.

Холбоотой мэдээ