БНСУ-АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-25 10:41:52

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулийг БНАСАУ шүүмжлээд, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамрах хүрээг багасгасан хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа нь хоёр Солонгосын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгджээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, БНАСАУ-ын Улс үндэстнээ энх тайвнаар нэгтгэх хороо “хянамгай, болгоомжтой байх”-ыг Сөүлд уриалаад, “манай арми хариу арга хэмжээ авч магадгүй” хэмээн тэмдэглэсэн байна.


Хоёр Солонгос олон жилийн дараа яриа хэлэлцээг эхлүүлж, харилцан айлчлал хийж эхэлсэн өнгөрсөн оны эхэн үеэс хойш Солонгос хоорондын асуудлыг хариуцдаг уг хороо анх удаа шүүмжилсэн мэдэгдэл хийж буй нь энэ ажээ.


Даваа гарагт БНСУ, АНУ хоёр долоо хоног үргэлжлэх агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулийг Солонгосын хойгийн орчимд эхлүүлжээ. Энэхүү цэргийн сургуулийг “Max Thunder” сургуультай харьцуулахад хамрах хүрээ нь ихээхэн багассан байна.

Холбоотой мэдээ