МАН-ын бүлэг завсарлага авч өнөөдрийн чуулган хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 15:38:56
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн саналаар ажлын дөрөв хоног завсарлуулав.

Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, дээрх гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс өмнө намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд нэгдсэн ойлголттой болох шаардлагатайг онцлоод, завсарлага авах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн.

Ийнхүү нэгдсэн хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудал дуусаж, УИХ-ын чуулганыг хаалаа.
Холбоотой мэдээ