Хапсагай бөхийн өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дарханд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саха Якутын үндэсний спортын хапсагай бөхийн тэмцээн Дархан-Уул аймагт боллоо. Тэмцээнд 15 байгууллагын өсвөрийн 99 тамирчин 9 жинд, насанд хүрэгчдийн 6 жинд 43, нийт 142 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлджээ.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн 6 дахь жилдээ боллоо. Энэхүү тэмцээнд ОХУ-ын Саха Якут улсын баг, ӨМӨЗО-ы болон Монголын нийт 15 багийн 150 тамирчин тэмцээнд оролцож 45 багц медалийн төлөө өрсөлджээ.
Тэмцээний шилдгүүдээр 60 кг-Данилов Вячеслав /ОХУ/, 70 кг-Г.Эрдэнэбаяр /Монгол/, 80 кг- У.Оюунбаяр /Монгол/, 90 кг-Саввинов Платон /ОХУ/, 105 кг- Н.Мөнхбадрал /Монгол/ нар тэргүүлсэн бол өсвөр насанд Т.Түвшин-Эрдэнэ, Р.Миржахов, Валильев Олимпий, Иванов Эльдар, Б.Балжинням, Поскачин Айсен, Васильев Владислав, Ксенофонтов Семен, Э.Баяртулга нар нэгдүгээр байрт орсон байна.
Шилдгүүдийн шагналыг аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав, ОХУ-ын Ерөнхий консул А.Ц. Доржиев болон бусад албаны хүмүүс
гардууллаа.