Туйванч М.Анхцэцэг Ази тивийн АШТ-ээс нэг мөнгө, 2 хүрэл хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-28 07:38:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ниньбо хотноо болж буй Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.


Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-28 -нд өмнөд хөршид болж шилдгүүдээ тодруулж байгаа юм. "Шар" тивийн АШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд "Токио -2020" олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгох юм.


Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцож байна. Тэднээс дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Холбоотой мэдээ