Өнөөдөр манай 3 бөх Каспийскийн дэвжээнд хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-01 15:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Каспийск хотноо эхэлж байна.


Энэхүү 50 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр 74 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул, ОУХМ Лувсандоржийн Төртогтох нар барилдах юм. Урьдчилсан барилдаан манай цагаар 16, хагас шигшээ барилдаан 21 цагаас болно.


Б.Бямбадоржийн эхний учраа Болгарын бөх Киров Мираславтай барилдах бол Ө.Батзул Узбекстаны бөх Магомед Идрисовтой хүч үзнэ. Харин Л.Төртогтохын хувьд Азербайжаны Гадзиев Нурмагомелтай барилдах сугалаа таарсан байна. Монголын багийн бусад тамирчдыг танилцуулбал, 61 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар багтжээ. Үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг баг тамирчдаа дасгалжуулж байна. 

Холбоотой мэдээ