Монголын 18-20 насны бөхчүүд Архангайд оны шилдгүүдээ тодруулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-02 12:46:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо тавдугаар сарын 23-25-нд болно.


Тэмцээнийг МЧБХ, "Арж" групп, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна. Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс 2001 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн эрэгтэй, эмэгтэй залуу тамирчид тус бүр 10 жинд хүч, ур чадвараа сорих юм.


Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг бөхчүүдээс залуучуудын Ази тивийн АШТ болон ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг бүрдүүлэх юм. 

Холбоотой мэдээ