Цэцэрлэгүүдэд эрүүл мэндийн тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-05 09:43:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  “Дархан Ус суваг” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй улсын 21  цэцэрлэгт эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлажээ.

Нийт 18 нэр төрлийн 25.8 сая төгрөгийн эрүүл мэндийн багаж төхөөрөмж, спортын хэрэгсэл олгохоос гадна зарим цэцэрлэгийн эрүүл мэндийн кабинетын засвар, тохижилтод шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн аж.

Тус компани нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг орон нутагтаа хийсэн байна.Тус хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэнд, зорилтот бүлгийнхэнд чиглэгджээ. Хүүхэд багачуудыг бага наснаас нь эрүүл мэндэд нь анхаарах, дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамруулах үүднээс улсын цэцэрлэгүүдэд ийнхүү хандив өргөсөн аж.

Дархан сумын хэмжээнд улсын цэцэрлэгт 7000 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна.

Холбоотой мэдээ