ЭЗБХ-ны даргаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-07 14:12:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, тус байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив.


УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу нэг жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгааг МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн танилцуулав. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа Д.Дамба-Очирыг байнгын хорооны даргаас чөлөөлж, Ж.Ганбаатарыг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. 


Дээрх асуудлыг ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ