УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар улираан томилохыг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-08 17:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улираан томилохыг дэмжлээ.


УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох, улираан сонгож болно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хороог даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй юм. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн тул улираан томилох санал гаргасныг олонх дэмжлээ. Байнгын хорооны даргын томилгоог УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ