Хэрлэн нэгдүгээр сургуулийг Алтангадас одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-08 21:16:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ууган сургууль болох Хэрлэн сумын нэгдүгээр дунд сургууль нь 96 дахь жилийнхээ ойн босгон дээр Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулж, шагналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гардан авлаа.

Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль 15000 гаруй сурагчийг төгсгөн ажил амьдралынх нь гараанд хөтөлжээ.

Уг сургуулийн өргөтгөл 2016 онд ашиглалтад орсон бөгөөд хуучин байр нь  хана таазнаасаа нуралт үүсч сургалт явуулах боломжгүй болсон байна. Иймээс тус сургуулийн барилгыг акталж, газар дээр нь 1500 хүүхдийн багтаамжтай шинэ барилгыг барихаар болжээ. Уулзалтын үеэр зураг төслийг аймгийн Засаг дарга Н.Ганбямбад хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ