Эрдэнэбулган суманд “Даль цэцэглэх цаг-2019” баяр маргааш болно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-10 15:36:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Даль цэцэглэх цаг-2019” баяр маргааш болно. Тус сумаас жил бүр сум орон нутгаа сурталчлах, байгалийн онцлог, үзэсгэлэнт байгалиараа бахархах, дотоодын жуулчдыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын болон хувийн хэвшлийн байгууллагууд, багийн иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлж нэг өдрийн идэвхтэй хөдөлгөөн хийлгэх зорилгоор энэ баярыг хийдэг болжээ.

Тус арга хэмжээг анх 2007 онд хийсэн бол өргөжин тэлсээр “Далийн баяр” нэртэй болж сум орон нутаг төдийгүй хөрш зэргэлдээ сум, аймаг орон нутгаас олон иргэд зорин очдог болжээ. Даль нь 5 дугаар сарын эхээр цэцэглэдэг бөгөөд 7 хоноод хагдардаг тул дөнгөж дэлбээлэх үед нь эмчилгээний журмаар бутан дунд суудаг гэнэ. Монголчууд эрт дээр үеэс Далийн цэцгийг нойргүйдэл, ядаргаа, төв ба захын мэдрэлийн эмгэг, зүрхний өвчнийг эмчилж, хүнийг тайвшруулан алжаал ядаргаа тайлдаг гэж үздэг бөгөөд хэт удаан суухыг хориглодог ажээ.

Холбоотой мэдээ