Х.Гуайдо АНУ-ын Зэвсэгт хүчний командлалын тэргүүнтэй уулзахыг төлөөлөгчдөө үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-12 14:01:50

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийн төлөөлөгч Карлос Веккьог хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлалын тэргүүн, адмирал Крейг Фоллертой уулзахыг үүрэг болгожээ. Энэ тухай Каракас дахь жагсаал цуглааны үеэр үг хэлэхдээ тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Колумбийн төрийн тэргүүн Иван Дукетай утсаар ярьсан тухайгаа мэдэгджээ.


“Бид босогчдын бүлэглүүдтэй тэмцэх, хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн” хэмээн Х.Гуайдо онцлон тэмдэглэжээ. Венесуэлд томоохон хэмжээний жагсаал цуглаан болсны дараа хэсэг бүлэг цэрэг Х. Гуайдогийн талд орсон юм. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас хэдэн зуун хүн бэртэж, 5 хүн амиа алдсан юм. Төрийн бус байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 240 хүнийг хоёр өдрийн дотор баривчилсан байна.

Холбоотой мэдээ