“Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-13 00:21:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Уг дэд хөтөлбөр хэрэгжсэнээр, Орхон аймгийн үнэт зүйлийг иргэн бүр мэддэг болох, нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, ухамсарт зан үйлийг эрхэмлэдэг үзэл хандлагатай болох юм. Мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцох,  олон нийтийн газар биеэ зөв авч явах, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй “Цэвэр хот”-ыг бий болгох ажээ.

Өөрөөр хэлбэл, цэвэр хотын соёлч иргэнийг төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино. Үүний тулд нийгэмд ёс зүйг дээдлэх, харилцаа хандлагад эерэг өөрчлөлт гарах олон талт ажил үйлсийг дэмжих, монгол хүний амин /давуу/ чанарыг эрхэмлэж, үндэсний ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн аж төрөх байдалд “Хотын соёл- Хамтын соёл” хэм хэмжээг төлөвшүүлэх гэсэн гурван зорилт тавин ажиллахаар боллоо.  

Холбоотой мэдээ