Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ-ий аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-13 13:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн мастеруудын IҮ дэх нээлттэй УАШТ Спортын төв ордонд энэ амралтын өдрүүдэд болж Дэлхийн дэвжээнд хүчээ сорих ахмадууд тодорсон талаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо /МЧБМХ/-ноос мэдээллээ.


МЧБМХ-ноос МЧБХ-той хамтран зохион байгуулсан УАШТ-ийг “Супер-Ассист системс”, “Арвилах”, “Гэрэлт хүсэл”, “ТӨ Тарьмал”, “Эс Жи групп”, “Хамтын ундарга”, “Бадрах мандал шим”, “Тариалангийн буудай”, “Тайкун” ХХК-иуд ивээн тэтгэсэн байна.


Тэмцээн ДБНХ-ны дүрмийн дагуу 36-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 насны гэсэн 5 насны ангиллаар 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, 100 кг, 130 кг-ын 6 жинд шилдгүүдээ шалгаруулав. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч П.Батбаатар, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх нар ажиллав.


Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБМХ-ны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Баатарсүрэн, П.Гансүх, Б.Содномпил, Б.Эрдэнэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, ДБНХ-ны Хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, БТСГ-ын Үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ММХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат дасгалжуулагч Л.Ням, Азийн аварга Ло.Энхбаяр, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэрэнсодном, МҮОХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, ахмад бөх Б.Санжаа, Ш.Рагчаа, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, С.Баясгалан нар оролцлоо.


Мөн Оросын спортын бөхийн төрлүүдийн холбооны Ахмадын зөвлөлийн дарга, Смоленск мужийн Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Олег Леонидович Маренков, Буриад улсын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, ахмад бөх Сергей Замбалов, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Сэцэнбаатар, БНСУ-ын чөлөөт бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Инчён хотын Чөлөөт бөхийн холбооны тэргүүн, олон улсын шүүгч Ли Мин Хо нар байлцлаа. ОХУ-ын алдарт бөх, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, азийн аварга Б.Будаев хүндэт зочноор оролцлоо.


Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар тэмцээнийг нээж үг хэлэхдээ: “Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ-ээ дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Ахмадын ДАШТ-ээс манай бөхчүүд 33 медаль хүртээд байна. Бид 8 дэлхийн аварга төрүүлснээс сонгомол барилдааны төрлөөр манай улсын спортын түүхэнд ахмадын дэлхийн аварга анх удаа төрүүлсэндээ бид бахархаж байдаг. Энэ удаагийн мастеруудын УАШТ нээлттэй болсон нь онцлог байв. ОХУ-ын Буриад, Осетийн Бүгд найрамдах улс, Смоленск мужийн 8, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 2 ахмад бөх оролцож байна. Энэ удаагийн УАШТ-ний жин тус бүр бүрт түрүүлсэн бөхчүүд энэ оны 10 дугаар сард Гүрж улсын Тбилис хотод болох мастеруудын ДАШТ-нд оролцоно. ОХУ-аас долдугаар сард болох мастеруудын үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ манай багийг урьсаныг баяртайгаар мэдэгдэж байна.” гэлээ.


Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ахмадын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж “Алтан гадас” одонгоор шагнасныг МЧБМХ-ны ерөнхийлөгч Б.Өнөбаатар гардуулсан. Ахмадын дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Болд, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэрэнсодном нарыг ММХ-ны “Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг тус холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч, Ч.Насантогтох нар гардуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Чөлөөт бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоонд дурсгалын бичээс ирүүлснийг тус холбооны нарийн бичгийн дарга Сэцэнбаатар МЧБХМХ-ны ерөнхийлөгч Б.Өнөбаатарт өргөн барилаа.


Энэхүү УАШТ-д нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэг, Архангай, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Төв аймгийн Баянцогт сум, Авто-Тээврийн үндэсний төв, УБТЗ, Дотоодын цэргийн 803 дугаар анги, “Жест жүүс”, “Приус Центр” ХХК, УБТДС, “Алдар”, Хилчин”, “Хүч” спорт хороо, “Замчин”, “Женко”, “Тулгат, “Цастын барс”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Ширхэнцэг”, “Шонхор” клуб, “Аваргууд” академи, “Хөдөлмөр” нийгэмлэг, “Увс нуур” дэвжээ, Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль зэрэг спорт хороо, клуб, байгууллагын 181 ахмад бөх, ОХУ-ын Буриад, Осет улсууд, Смоленск мужийн 8, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны 2 бөх оролцож авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорьж байна.


Тэмцээний эхний өдөр 46-50, 51-55, 56-60 насны ангиллын бөхчүүдийн барилдаан болов. Тэмцээн сонирхолтой болж цэвэр ялалт олон гарч байна. 51-55 насны ангиллын 78 кг-ын жинд түрүүлсэн О.Баатархүүг түүний хүү, спортын мастер Б.Өсөхбаяр дэвжээнд авч гарч зөвөлгөө өгч байсан нь содон харагдаж байлаа.


О.Баатархүү, Г.Баатарсүрэн, Ш.Баянмөнх нар 4 удаагийн, Ө.Насанжаргал 3 удаагийн Д.Алтаншагай, Б.Бат, Б.Баттөр, Х.Ганболд, М.Жамьянпүрэв, К.Канат, Л.Нямчулуун, Ч.Пүрэвбаяр нар ахмадын хошой аварга боллоо. ОХУ-ын 4 ахмад бөх жин тус бүрдээ түрүүллээ.


Эхний өдрийн барилдааны дүнг толилуулж байна.

46-50 насны ангилал


62 кг 1. Минжмаагийн Отгонбаяр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

2. Гэндэндоржийн Баатарсүрэн

/Орхон аймаг, “Хангарьд” клуб, ахмадын дэлхийн аварга/

3. Төмөрбаатарын Батнасан /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

3. Ц.Гантулга /”Шонхор” клуб/

70 кг 1. Н.Баатар /”Тулгат” клуб/

2. Ж.Ганболд /Өмнөговь аймаг/

3. Банзрагчийн Алтанзул /“Аваргууд” академи/

3. Ц.Гансүх /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/

78 кг 1. Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр /“Арслан” клуб/

2. Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /“Аваргууд” академи/

2. Д.Цэрэндаш /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Д.Мягмардорж /Сэлэнгэ аймаг/

88 кг 1. Лочингийн Нямчулуун /”Тулгат” клуб/

2. Сэцэнбаатар /БНХАУ-ын ӨМӨЗО/

3. Б.Зоригтбаатар /Төв аймаг/

3. Цэнд-Аюушийн Чинбат /Хэнтий аймаг/

-100 кг 1. Мижиддоржийн Жамьянпүрэв /“Хилчин спорт хороo/

2. Нацагдоржийн Баатархүү /”Замчин” клуб/

3. Чадмаагийн Амарсанаа /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Доржжүгдэрийн Баярдалай /”Арслан” клуб/

130 кг 1. Шурагийн Баянмөнх

/Дархан-Уул аймаг, “Хасумегастарс” клуб/

2. Базаррагчаагийн Пүрэвсүрэн /Баянзүрх дүүрэг/

3. Л.Лхагвадорж /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/

3. Д.Пүрэвжав /Баянзүрх дүүрэг/


51-55 насны ангилал


62 кг 1. Баяраа Очиров /ОХУ/

2. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /“Женко” клуб/

2. Нямжавын Луу /Дархан-Уул аймаг/

3. Мягмарын Цогтсайхан /“Тулгат” клуб/

70 кг 1. Жамшед Максудов /ОХУ/

2. Дэмбэрэлийн Алтайбаатар /“Цастын Барс” клуб /

3. Ч.Хөхөө /“Алдар” спорт хороо/

3. Р.Эрдэнэ-Очир /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

78 кг 1. Оросоогийн Баатархүү /Хөвсгөл аймаг/

2. Галбадрахын Амарбаяр /”Аваргууд” академи/

3. Кажымуканы Мягмарчулуун

/Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/

3. Намсрайн Мөнхбат /”Алдар” спорт хороо/

88 кг 1. Бүдээгийн Баттөр /Өмнөговь аймаг/

2. Санжаадашийн Баярсайхан /Өмнөговь аймаг/

3. Бат-Очирын Гантөмөр /“Цастын Барс” клуб/

3. Цэдэнбалын Ганбаатар /Төв аймаг, Баянцогт сум/

100 кг 1. Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр /Цагдаагийн ерөнхий газар,

Гавьяат тамирчин/

2. С.Балданхорлоо /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Жадамбаагийн Цандэлэг /Төв аймаг, Баянцогт сум/

3. Сосорын Баяраа /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

130 кг 1. Консолын Канат /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/

2. Чойжилийн Эрдэнэчулуун /Баянзүрх дүүрэг/

3. Дашдэлэгийн Пүрэвжав /Говь-Алтай аймаг/

3. Дэдээхүүгийн Ганхуяг /Орхон аймаг, “Хангарьд” клуб/


56-60 насны ангилал


62 кг 1. Хадхүүгийн Ганболд /ҮБТДС/

2. Бямбажавын Жавхлантөгс /”Хангарьд” клуб/

3. Ильенко Виктор /ОХУ/

3. Д.Ганхуяг /Өмнөговь аймаг/

70 кг 1. Дайндапов Евгений /ОХУ /

2. Г.Алтангэрэл /”Женко” клуб/

3. Намжилын Болд /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Г.Буянтогтох /”Замчин” клуб/

78 кг 1. Дашнямын Алтаншагай /Баянзүрх дүүрэг/

2. Жигмэдийн Пүрэвхүү /“Жест Жүүс” ХХК/

3. Өлзийбаярын Насанжаргал /Өвөрхангай аймаг/

3. С.Баасанчулуун /Тулгат” клуб/

88 кг 1. Матвей Илюхинов /ОХУ/

2. Лхажаавын Самбанүрдэв /“Женко” клуб/

3. Сүрэнхорын Батчулуун /Баянгол дүүрэг/

3. Пүрэвжавдагийн Ганболд /Авто-Тээврийн үндэсний төв/

100 кг 1. Буяндэлгэрийн Бат /Сүхбаатар дүүрэг/

2. Чойжавын Энх-Отгон /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Рэнцэндондовын Нэргүй /Хан-Уул дүүрэг/

3. Жадамбаагийн Өлзийбаяр /Улаанбаатар төмөр зам/

130 кг 1. Бадамгаравын Баттөр /Дорноговь аймаг /

2. Ягааны Ганбат /Баянгол дүүрэг/

Холбоотой мэдээ