Өвөрхангай аймаг энэ жил 7.6 мянган га талбайд тариалалт хийнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-13 17:13:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд манай аймаг 7603 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 2200 га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаан буудай 2100 га, төмс 77.2 га, Хүнсний ногоо 30 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 31.1 хувь, төмс 19.7 хувь, хүнсний ногооны тариалалт 12.9 хувийн биелэлттэй байгаа юм.

ХХААХҮ-ийн сайдаас аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ-ын даргатай байгуулсан 2019 онд хамтран ажиллах гэрээнд үр тариа 6980 га-д тариалах, үүнээс 6740 га-д улаан буудай, 100 га-д арвай, 140 га-д овъёос, тосны ургамал 650, малын тэжээл 850, төмс 391 хүнсний ногоо 232 га-д тус тус тариалахаар тусгажээ.

Намар 8343 тн үр тариа, үүнээс улаан буудай 8088 тн, арвай 115 тн, овьёос 140 тн, тосны ургамал 520 тн, малын тэжээл 1700 тн, төмс 4688 тн, хүнсний ногоо 2784 тн тус тус хураан авах зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ