Өмнөговьчууд үндэсний сурын нээлттэй харваанд амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-13 23:17:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Үндэсний сурын нээлттэй харваанд Өмнөговийн харваачид амжилттай оролцоод ирлээ.

Монгол Улсын мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит 2019 оны Үндэсний сурын нээлтийн харваа энэ сарын 10-12-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. Тус харваанд 500 гаруй харваач оролцон цэц мэргэнээ сорьсон байна.

Харваанд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны харваачид оролцсоноос Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр, Монгол Улсын мэргэн С.Баярмаа, Монгол Улсын Гоц харваач О.Чинзүрх, Ханбогд сумын харваач Спортын мастeр С.Батчимэг, Б.Даваахүү нар шилдэг 16 харваачид шалгарсан байна. Монгол Улсын Гоц харваач О.Чинзүрх 32 оноогоор гуравдугаар байрын төлөө дөрвөн харваачтай оноо тэнцэн товх харваж шалгаран 3-р байрыг эзэлсэн бол Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Б.Даваахүү 31 оноотойгоор Үндэсний сурын спортын Дэд мастeрын болзлыг хангажээ.

Мөн 2018 онд Үндэсний сурын спортын Мастeрын болзол хангасан Гурвантэс сумын харваач П.Отгонсүрэн, Ханбогд сумын харваач С.Батчимэг нар энгэрийн тэмдэг, цолныхоо үнэмлэхийг гардан авсан байна.

Холбоотой мэдээ