Ховд аймагт “Хэрэглэхгүй зүйлээ заруулах уу?” дэлгүүр ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Хэрэглэхгүй зүйлээ заруулах уу?” дэлгүүр нээлтээ хийж, худалдаа үйлчилгээ үзүүлж байна.
Иргэдийн
зүгээс хувь хүн болон гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээндээ зориулсан байнгын
худалдан авалт хийж байдаг. Гэвч худалдан авалт бүр мэргэн сонголт болж чаддаггүй билээ. Тодорхой хэмжээний мөнгө зарж худалдан авсан зүйлээ нэг, хоёр удаа хэрэглээд авдар, шүүгэндээ дарж орхидог
нь хүмүүсийн буруу
сонголт төдийгүй хаяж устгах боломжгүй, хүсээгүй хэрэглээний нэг шалтгаан болж байгаа
талаар судалгаа бий. Тэгвэл энэ бүхнийг энгийнээр шийдэх боломжийг орон нутгийн
хэрэглэгчдэд олгох зорилгоор “Хэрэглэхгүй зүйлээ заруулах уу?“ дэлгүүрийг хувиараа бизнес эрхлэгчид Ховд аймагт анх удаа нээжээ.
Энэ дэлгүүр гаднаас
ямар нэгэн бараа авч ирж зарахгүй. Зөвхөн ард иргэдээс ирсэн шинэ тутам барааг
хямд үнээр зарж, бусад бараа бүтээгдэхүүнээр солих боломжийг олгож байгаагаараа
онцлог аж.
Тус дэлгүүрт хувцас, гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, хүүхдийн тоглоом, бэлэг дурсгал, тавилга зэрэг бүх төрлийн бараа заруулах боломжтой.
Хэрэглэхгүй зүйлээ
хямд үнээр заруулж мөнгө олохын зэрэгцээгээр байгальд ээлтэй, зөв хандлагыг
олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлж байгаа учраас энэхүү бизнесийн үйл
ажиллагааг дэмжигч байгууллагууд, иргэд нэлээд байгаа
гэнэ.
Тус дэлгүүр тѳв захын дэргэдэх Гар утас центр төвийн 0 давхарт үйл ажиллагаа явуулж байна.