Агаар мандал дахь CO2 –ын агууламж түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрчээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-05-14 13:59:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж /CO2/ хүн төрөлхтний түүхэнд анх удаа 415 ppm-ээс давсан байна. Өөрөө хэлбэл агаарт шоо метр тутамд доод тал нь 415 мл нүүрстөрөгчийн давхар исэл агуулагдаж байна гэсэн үг юм. Энэ тухай телевизийн CNN компани мэдээлжээ.


Тус сувгаар мэдээлснээр, АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газрын одон орныг судлах төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг хэмжихэд 415.26 ppm буюу хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байжээ. Одон орныг судлах уг төв нь Хавай арлын Мауна-Лоа галт уулын оргилд оршдог байна.


“Энэ бол зөвхөн баримт дээр үндэслэн бичсэн түүхэн дэх төдийгүй 10 мянган жилийн өмнө хөдөө аж ахуй үүссэн цагаас хойших хамгийн дээд хэмжээ юм” гэж Америкийн цаг уурч Эрик Холтхаус онцлон хэлсэн байна.


Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн нөлөөллийг үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг юм.

Холбоотой мэдээ