Шилдэг татвар төлөгчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-15 16:08:20

Увс /МОНЦАМЭ/. “Татвар төлөгчдийн өдрүүд” болж байгаатай холбогдуулан аймгийн Татварын хэлтсийн хамт олон 100-гаас дээш сая төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар төлөгчийг тодруулан, энэ сарын 14-нд шагналыг нь гардууллаа.

Энэ жилийн Увс аймгийн “ТОП-3 татвар төлөгч”-өөр 1,6 тэрбум төгрөгийн татвар төлсөн Р.Нямтуул захиралтай “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, 400 сая төгрөгийн татвар төлсөн Ю.Төгсжаргал захиралтай “Алтайн торх” ХХК, 302 сая төгрөгийн татвар төлсөн Л.Мөнхнаран захиралтай “Увс хүнс” ХК тус тус шалгарсан байна.

Тэрчлэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 287 сая төгрөг төлсөн Ц.Эрдэнэбаатар захиралтай “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, 234 сая төгрөг төлсөн Б.Норовсамбуу захиралтай “Ундарга-Увс” ХХК, 162 сая төгрөг төлсөн Б.Сурмаажав захиралтай “Хар тарвагатай” ХК, 141 сая төгрөг төлсөн Х.Сүхбаатар захиралтай “Аривжих-Увс” ХХК, 135,4 сая төгрөгийн татвар төлсөн Б.Отгонбаатар захиралтай “Дэвшил Увс” ХХК, 133 сая төгрөг төлсөн А.Марат захиралтай “Хотгор” ХК, 110 сая төгрөг төлсөн М.Мөнхөө захиралтай “Чандмань-Увс” ХХК, 102 сая төгрөг төлсөн Ц.Цэдэнбал захиралтай “Увс-АЗЗА” ТӨХК-ууд тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ