О.Цэндийн нэрэмжит өгүүллэгийн наадам зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хорьдугаар зууны хүүрнэл зохиолчийн нэг, нэрт зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд "Чулуутын цуурай" богино өгүүллэгийн уралдааныг залуу зохиолч, оюутан, залуусын дунд зарлаж байна.
Уралдаан зохиолчийн үйл хэрэг, үзэл санааг
нийтэд таниулах, Монголын утга зохиолын
өвөрмөц төрөл богино өгүүллэгийн урын санг баяжуулах, зохиолчдын оюуны
бүтээлийг дэмжих, эх хэл-соёлын дархлааг хамгаалах, уншигч-сонсогчдын уран
сайхны сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү наадмын шагнал гардуулах ёслол 6 дугаар сарын 14-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болно. “Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам хоёр үе шаттай бөгөөд наадмын эхний шатыг Улаанбаатар хотод зохионо. Оролцогчид 6 дугаар сарын 8-ны дотор бүтээлээ МЗЭ-д ирүүлнэ. Мэргэжлийн зохиолч, судлаач шүүмжлэгчдийн бүрэлдэхүүнтэй шүүгчид ажиллаж, хоёрдугаар шатанд оролцох шилдэг 5 бүтээлийг шалгаруулна. Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчид шалгарсан бүтээлийг уншиж үзэгчдийн хүртээл болгох ажээ.
Нэгдүгээр байр: 800.000 /Найман зуун мянган төгрөг/
Хоёрдугаар байр: 600.000 / Зургаан зуун мянган төгрөг/
Гуравдугаар байр: 400.000 /Дөрвөн зуун мянган төгрөг/
Тусгай байр хоёр: 200.000 /Хоёр зуун мянган төгрөг/
Уралдааныг “ХАН ТАМИР” утга зохиолын нэгдэл, Архангай аймгийн Чулуут сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, МЗЭ, Архангай аймгийн ХДТ болон зохиолчийн хань, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна.