Монголын кино өдрүүд Хорват улсад анх удаа болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-15 16:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайдын яам, Хорват Улсын Загреб хотын захиргаатай хамтран “Монголын кино өдрүүд”-ийг энэ сарын 13-15-нд тус хотноо зохион байгуулж байна.

Монгол өв соёл, кино урлагийг олон улсад сурталчлан таниулах, хоёр улс хоорондын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Монголын кино өдрүүд”-ийг нээхэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Хорват Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга К.Бартл, Загреб хотын Засаг даргын орлогч Е.П.Вүкичевич, Хорват дахь Монгол Улсын Өргөмжит консул З.Матеша нар  оролцов.



Хорват Улсад анх удаагаа Монголын орчин үеийн  “Шарга даага” (найруулагч Ч.Хоролдорж), “Хөх толбот хүмүүс” (найруулагч Ш.Доржсүрэн), “Гайхамшигт нислэг” (найруулагч Л.Бат-Амгалан, Ian Allardyce), “Уран хас” (найруулагч У.Ихбаяр), “Алсын Удирдлага” (найруулагч С.Бямба), “Далавч” (найруулагч Б.Ундрам) зэрэг  кино олон нийтийн хүртээл болж байна.

Энэ кино өдрүүдийн нээлтэд Хорват Улсын Соёлын яам, Загреб хотын Соёлын газрын төлөөлөгчид оролцон, Хорватын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжилжээ.

Холбоотой мэдээ