Залуу найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нарын кино төсөл шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-16 12:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжин ажилладаг "Локарно" олон улсын кино наадмын "Open door" буюу "Нээлттэй хаалга" төсөлд Монголын залуу найруулагч  П.Золжаргал, П.Лхагвадулам нарын кино төсөл шалгарчээ.  

"Локарно" олон улсын кино наадамд энэ жил Монгол, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Мьянмар, Индонези, Малайз, Филиппиний уран бүтээлчид төслөө ирүүлжээ. Уг кино наадмыг зохион байгуулагчид 2019-2021 онд Зүүн өмнөд Азийн орнуудыг онцолж байгаа юм байна. Тиймээс  олон улсын түнш хайж буй есөн кино үйлдвэрлэгч болон найман бүрэн хэмжээний төслийг шалгаруулан олон нийтэд танилцуулжээ. Энэхүү кино наадамд Монголын уран бүтээлчдийг  гурван жил дараалан төслөө ирүүлэх боломжтой гэдгийг ч мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ