Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 8 багийн 64 шатарчин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-16 14:47:49

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Батнасангийн ивээл дор Ховд аймгийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд Алтай, Манхан, Ховд сумын баг болон Мянган хожил клуб, Жаргалант сумын 7 дугаар сургууль, Лаборатори нэгдүгээр сургууль зэрэг 8 багийн 64 шатарчин оролцож,  оюун ухаанаа сорин өрсөлдөв.  

Тэмцээний тэргүүн байрт  “Мянган хожил” клубын баг шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин дэд байрт Ховд сумын баг, гуравдугаар байрт Алтай сумын баг тус тус шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу шатарчин нь 6 настай буюу “Мянган хожил” клубын шатарчин Б.Мөнгөнтулга, хамгийн ахмад шатарчин нь 73 настай буюу Манхан сумын иргэн П.Мөнхцол байв.  

Тус тэмцээн орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчдыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.  

Тэмцээний үйл ажиллагааг аймгийн Шатрын холбоо, "Гэгээлэг Ховд" ХХХББ-ийн институт хамтран зохион байгуулснаараа онцлог боллоо.








Холбоотой мэдээ