Заг суманд 5.2 магнитудын газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-17 09:46:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн бэлчир орчимд энэ сарын 16-ны 17:46 минутад 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бүс нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Заг суманд болсон газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ