Дуучин Бритни Спирс тайзнаа эргэн ирэхгүй байж магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 16:14:52

НЬЮ-ЙОРК. /TMZ /. Сэтгэл санааных нь байдлаас харахад Бритни Спирс тайзнаа эргэн гарч чадахгүй байж магадгүй юм хэмээн түүний менежер Ларри Рудольф мэдэгджээ. 


“Ойрын хугацаанд Лас Вегас хотод болох тоглолтод түүнийг оролцохгүй байх гэж би бодож байна. Тайзнаа дахин хэзээ ч гарахгүй байж магадгүй юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.


“Эцгийнх нь бие өвдсөнтэй холбоотойгоор Бритнигийн сэтгэл санаа маш хүнд байгаа. Бид тоглолтыг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Түүнд ямар нэгэн эм бэлдмэл нөлөөлдөггүй. Бритни над руу залгахгүй хэдэн сар болж байгаагаас харахад тайзан дээр гарахыг хүсэхгүй байгаа нь илэрхий байна. Бие болоод сэтгэл санааны хувьд бэлэн болохоос нааш түүнийг тайзан дээр гараасай гэж би хүсэхгүй байна. Түүнийг хүчлэхийг би хүсэхгүй байна. Зөвхөн түүнийг өөрөө тайзан дээр гарахад бэлэн болсон цагт л би түүнтэй хамтран ажилламаар байна” хэмээн тэрбээр мөн ярьжээ. 

Холбоотой мэдээ