Металлд ногдуулсан татварыг цуцлах нь Канадад төдийгүй АНУ-д ашигтай гэж үзэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 16:50:06

ОТТАВА. /TASS/. Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай уулзаж, Канадын ган болон хөнгөн цагаанд ногдуулсан татварыг цуцлах асуудлыг хэлэлцжээ.


“Татварыг цуцалж, хоёр улс хоорондын чөлөөт худалдааг бүрэн дэмжих нь Канадчууд төдийгүй америкчуудын хувьд илүү сайн үр дүн авчирна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Х.Фриландын мэдэгдсэнийг “CTV” иш татан мэдээлсэн байна.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн долоо хоногт металлд ногдуулсан татварын асуудлыг мөн утсаар ярих үеэрээ хэлэлцсэн байна.  

Холбоотой мэдээ