Чуулганаар Хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлийг сонсоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-17 07:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад, Засгийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хоёр хуулийн төсөл багтжээ. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсох юм.

Холбоотой мэдээ