Д.Трамп 479 саяын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-17 12:30:58

ВАШИНГТОН. /ТАСС/. Жилд 400 сая долларын цалин авдаг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 2018 онд нийтдээ 479 сая долларын орлого олсон байна. Энэ тухай Засгийн газрын ёс зүйн асуудал эрхэлсэн газар гэдэг төрийн бүтцийн хараат бус байгууллагаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Өөрийнх нь эзэмшлийн хөрөнгийн хэмжээ 10 тэрбум доллароос давсан тухай Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм.    

2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр татварын тайлангаа ил болгох гэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан юм. Гэвч бизнест нь шалгалт хийж байгаа гэсэн шалтгаанаар тайлангаа ил болгоогүй аж. Бизнесийн мэдээллээ задруулахгүй байхыг өмгөөлөгчид нь зөвлөсөн тухай Трамп ярьж байсан юм.

2017 оны 5 дугаар сард тэрбээр ярилцлага өгөхдөө “ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснийхөө дараа татварын тайлангаа нийтэд ил болгоно” гэж байв. 

Холбоотой мэдээ