Булган сумын Эрүүл мэндийн төвийн засвар удахгүй дуусна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-17 15:13:46

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажилтай аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нарын хүмүүс танилцлаа.

Гүйцэтгэгч “Гурвантамир” ХХК өнгөрөгч 4-р сарын 20-оор засварын ажлыг эхлүүлсэн ба энэ сарын 25 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Эмнэлгийн их засварыг улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж байгаа ба 2019 онд эхний 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж өгчээ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1988 онд ашиглалтад орсноосоо хойш огт засварт орж байгаагүй, одоогоос арваад жилийн өмнө дээврийн засварт орж байжээ. Эмнэлгийн барилгад цонх, хаалга, шал, хана гэх мэт бүрэн засвар хийж байгаа ба эмнэгийн барилгаас гадна эхчүүдийн амрах байр, гараашийг засварлах юм байна.

Холбоотой мэдээ