Онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг цас их орсон сумдад шуурхай ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-17 15:05:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 6-р хуралдааны дараа аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг цас их орсон Алаг-Эрдэнэ, Хатгал суманд ажиллаж цагийн байдалтай газар дээр нь танилцан шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллав.  

Алаг-Эрдэнэ сумын хэмжээнд энэ сарын 14-нөөс эхэлж цас орсон бөгөөд нутгийн зарим хэсэгт цасны зузаан 40-60 см, хунгарласан газартаа 1метр орчим цастай байгаа гэнэ. Харин Хатгал тосгонд цасны зузаан 40 см хунгарласан газартаа 80 см оржээ. Одоогоор 392 өрхийн 46200 толгой мал бэлчээрлэх боломжгүй өвс, тэжээлгүй өлдөж зогссон байна.

Орон нутагт ажилласан Онцгой комиссын ажлын хэсэг цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж малчдад өвс, тэжээл, дулаан хувцас олгосон байна. Мөн цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр аймгийн Онцгой комисс 15 цагаас дахин хуралдах ажээ.

 

Холбоотой мэдээ