Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг дарга С.Насанбат, түүний Тамгын газар, аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж , АОЭХ-ны дарга И.Чинбат нарын бүрэн эрхт төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар аймгийн хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн
хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим
асуудлыг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэн ажиллах давуу тал бүрдэх ажээ.
2017-2018 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3
талт хэлэлцээрийг хагас болон бүтэн жилээр хэрэгжилтийг дүгнэхэд 2 жилийн
хугацаанд нийтдээ 97 хувийн хэрэгжилттэй ажилласан байна.
Өнөө жилийн хувьд аймгийн ҮЭХ-ноос 34 санал, Ажил
олгогч эздийн холбооноос 2 санал ирснийг холбогдох байгууллагуудад танилцуулан
саналыг нэгтгэн 5 бүлэг 39 санал болгож энэ өдөр хэлэлцээрийг талууд
баталгаажууллаа.