Японы сакен шошго урлалын наадам болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-05-18 17:16:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Монголын Уран зургийн галерей Японы уран бүтээлчидтэй хамтран уран зураг, уран бичлэг, хайку, уран хамтгамал, чимэглэлийн үзүүлбэр, Японы сакен шошго урлалын наадам зохион явууллаа. 


Япон-Монголын найрсаг харилцаа, соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Японы уран бүтээлчдийн үзэсгэлэнг тус галерейд жил бүр дэлгэдэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс шинэ он тоололд шилжсэн түүхэн үйл явдалд зориулсан бөгөөд 200 гаруй уран бүтээлчийн 250 гаруй бүтээлийг сакен шошгоор дамжуулан үзэгчдэд хүргэснээрээ онцлог байлаа. 

Тус наадмаар  Япон улсын соёл урлагийг олон төрлөөр 400 орчим үзэгчид сурталчилсан юм.




Холбоотой мэдээ