Японд тэтгэвэрт гарсан цэргүүдийг хөлслөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-20 12:45:38

ТОКИО. /TASS/. Японы Батлан хамгаалах яам тэтгэвэртээ гарсан цэргийн алба хаагчдыг дахин хөлслөхөөр төлөвлөжээ. Энэ нь юуны өмнө Тэнгисийн цэргийн хүчний боловсон хүчний хомсдолыг арилгах зорилготой холбоотой гэж "Yomiuri" сонинд мэдээлжээ. 


Тус сонинд мэдээлснээр, тэтгэвэртээ гарсан цэргүүдийг эхлээд хөлөг онгоцуудад туслахаар, мөн боомтуудын үйлчилгээний албанд авах аж. Энэ нь байлдааны хөлөг онгоцууд, шумбагч онгоцууд руу залуусыг олноор нь илгээх боломж олгоно гэж үзэж байгаа аж. 


Одоогийн байдлаар Японы Зэвсэгт хүчинд гэрээгээр алба хаадаг цэргүүдийн дийлэнх нь 53-56 насандаа тэтгэвэрт гардаг байна.


Харин одоо тэтгэвэрт гарсан цэргүүд 65 нас хүртлээ алба хааж болох бөгөөд тэдэнд цалин хөлсний 60-80 хувийг олгох аж. 


Японы цэргийн байгууллага бие бүрэлдэхүүний тоог дүүргэхийн тулд өөр аргуудыг ашиглаж байгаа юм. Тухайлбал, хөлөг онгоцуудад автомат систем эрчимтэй нэвтрүүлж байгаа нь багийн бүрэлдэхүүний тоог цөөрүүлэх боломж олгож буй юм. 

Холбоотой мэдээ