Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 13:37:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. 


Тодруулбал, дээрх асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-н хүртэл хойшлуулах хүсэлт гаргаж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд уламжилсан байна. 


МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар, Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ, энэхүү хууль нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлтэй нийцэхгүй байгааг дурдсан юм. Тэрбээр, "УИХ-ын чуулганы энэ оны  гуравдугаар сарын 22-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж баталсан Татварын багц хууль нь эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хэмжээг бууруулах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж, зугатах боломжийг хязгаарласан. Татварын хуулийн хийдлийг арилгах, олон улсын жишгийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү хууль батлагдсан. Ерөнхийлөгчийн ирүүлсэн зургаан саналыг хуулинд тусгасан” гэсэн юм.

Холбоотой мэдээ