“Эв мод”, “Алтаргана” наадмыг хамтатган тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-21 18:45:42

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Тэшиг суманд энэ жил болох хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад Улсын Закаменск, манай улсын Булган аймгийн ард түмний уламжлалт “Эв мод”, буриад зоны “Алтаргана” наадмыг хамтатган зохион байгуулахаар боллоо.         

Аймгийн ИТХ тус сумын энэ жилийн үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг эдгээр наадамтай хамт ирэх долдугаар сарын 2-4-ний өдөр тэмдэглэхийг зөвшөөрсөн байна.

Уламжлалт наадмыг угтаж сум, орон нутгийн онцлогийг харуулсан бүтээлч ажил өрнүүлэх, буриад түмний ёс заншлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулахыг Тэшиг сумын Засаг даргад даалгалаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллээ.

Холбоотой мэдээ