Чингис хаалганы дэргэдэх ШТС ашиглалтад оржээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-21 22:42:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Сууриа тавьсан цагаасаа эхлэн Хэнтийн иргэд, удирдлагуудын хэл амыг таталсан хүндэтгэлийн хаалганы дэргэдэх "Наран" ШТС барилгаа улсын комисст хүлээлгэн өгч, энэ сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Хууль зөрчсөнийг таслан зогсоох” үүрэг чиглэл өгсний дагуу тус ШТС-ын газрын зөвшөөрлийг 2018 оны гуравдугаар дугаар сарын 1-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын захирамжаар цуцалcан. Үндэслэл нь тус компани газар эзэмших гэрээнд заасны дагуу улирал бүр төлөх ёстой зургаан удаагийн газрын төлбөр буюу улирлын 3000 төгрөг төлөөгүй байсан тул газрын эрхийн зөвшөөрлийг нь цуцалсан аж.

 Энэ асуудлаар “Ихэр наран” ХХК-ийн зүгээс ном журам, хуулийнх нь дагуу газраа авсан хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийнхэнтэй заргалдаж, гурван шатны шүүхээр орж,  өөрсдийн талд хариу сонсжээ.

 Ийнхүү олон сар зогсонги байдалтай байсан, олон хүний гүжир гүтгэлгэд сэтгэл санаагаар хохирсон "Ихэр наран" ХХК-ийн эзэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар зэхэж байна.

Холбоотой мэдээ