Тагнуулын хэрэгт холбогдсон Японы иргэнд зургаан жилийн хорих ял оноожээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-05-22 11:41:38

БЭЭЖИН. /SCMP/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын шүүх тагнуулын хэрэгт холбогдсон Японы иргэн Эйжи Сүзүкид зургаан жилийн хорих ял оноожээ.


Хоёр орны залуучуудын харилцан солилцоог хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Токиод төвтэй байгууллагын тэргүүн Э.Сүзүки мягмар гарагт ял сонсжээ. Мөн тэрбээр 50 мянган юанийн /7400 ам.доллар/ торгууль төлөхөөр болсон байна.


Э.Сүзүкиг аюулгүй байдалд аюул учруулсан хэрэгт холбогдуулан Бээжин хотоос гурван жилийн өмнө баривчилж байжээ. Хятад улс тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийг 2014 онд баталснаас хойш энэ төрлийн хэрэгт холбогдсон есөн Япон иргэний нэг нь Э.Сүзүки юм.


Энэ долоо хоногийн даваа гарагт Японы 50 гаруй настай өөр нэгэн иргэнийг төрийн нууц мэдээллийг хулгайлсан хэрэгт холбогдуулан 15 жилийн хорих ял ногдуулсан байна. 

Холбоотой мэдээ