Сумын төвийнхөн шинэ талханд шимтдэг болжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-23 09:05:15

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Гурванбулаг сумын “Баян аривжих” хоршоо талх, нарийн боов үйлдвэрлэн сумын төсвийн байгууллага, иргэдийн хэрэгцээг хангаж байна. 

Тус хоршоо өнгөрсөн онд сум хөгжүүлэх сангаас 10,0 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэл эрхлэх байраа тохижуулан, зарим тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ.

          - Бүтээгдэхүүнээ сургуулийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Өдөрт 100 талх, 10 кг боов үйлдвэрлэхэд үлдэгдэлгүй борлодог. Иргэдэд байнга шинэ талх, боов нийлүүлдэг. Цаашид үйлдвэрлэл явуулах байраа өргөтгөх шаардлага байгаа гэж иргэн Д.Удвал ярилаа.

          “Баян аривжих” хоршооныхон өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байр бий болгож, иргэдийг байнгын ажлаар хангаж байна.

Холбоотой мэдээ