Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-23 10:58:30

ВАШИНГТОН. /TASS/. Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах, тус улсын оршин суугчдад 400 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоход чиглэсэн хуулийн төслийг Конгрессын Сенатын танхимын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо өнгөрсөн лхагва гарагт баталжээ. Энэ тухай Ардчилсан намын гишүүн Роберт Менендес мэдэгдсэн байна. 


“Энэхүү хуулийн төсөл нь хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, улс оронд ардчиллыг сэргээж, хөгжил цэцэглэлт авчрах Венесуэлийн түр Ерөнхийлөгч Хуан Гуайдогийн хүчин чармайлтыг дэмжин хүлээн зөвшөөрч, Николас Мадурогүйгээр улс орныг сэргээх төлөвлөлтийн үйл явцыг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хурдасгахад тус дөхөм болох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Хоёр намын хууль тогтоогчдын дэмжиж буй санаачилга нь хориг арга хэмжээнд багтаж буй албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдэд визийн шинэ хязгаарлалтыг нэвтрүүлэх, хүмүүнлэгийн хямралтай холбоогүй, Х.Гуайдог төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг хар жагсаалтаас хасахыг уриалжээ. 

Холбоотой мэдээ