Д.Трамп, Т.Эрдоган нар уулзаж магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-23 11:23:35

ЛОНДОН. /Reuters/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж магадгүй байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.


Уулзалт ирэх сарын 28-29-нд Осака хотод болох "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй байна. 


Сүүлийн үед хоёр улсын харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа юм. Турк улс Оросын "С-400" системийг худалдан авахыг зорьж байгаатай холбоотойгоор АНУ энэ төлөвлөгөөг нь зогсоохын тулд идэвхтэй оролдлого хийж байгаа билээ. Оросын "С-400" системийг худалдан авбал Америкийн "F-35" сөнөөгч онгоцыг нийлүүлэхээс татгалзана гэдгээ АНУ-ын эрх баригчид Туркт хэдийнээ анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ