Хүүхдийн парк хямдралтай үнээр үйлчилж эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-23 16:41:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс Хүүхдийн паркийн тоглоомуудын урсгал засварыг хийж дууссан бөгөөд хямдралтай үнээр үйлчилж эхэллээ.

Тус төв хүүхдийн баярыг угтан бүх тоглоомдоо 50 хувийн хямдрал зарласан байна. Энэ жилийн хувьд агаарын дугуйндаа засвар үйлчилгээ хийж, морин тойруулга, далайн дээрэмчин зэрэг тоглоомдоо цэвэрлэгээ үйлчилгээ хийжээ. Мөн усан оргилуурыг шинээр ашиглалтад оруулж орчин тойрныг нь тохижуулсан байна. Хүүхдийн баярын өдөр албан ёсны нээлтээ хийх бөгөөд хүүхдийн баяраас өмнө ирж тоглосон хүүхдүүдэд хямдрал, урамшуулалтай үйлчилж байгаа ажээ.

Холбоотой мэдээ